Ур чадварыг илрүүлэх
Ялгаварлалгүй, хил хязгааргүй
Нуугдмал ур чадварыг илрүүлэх платформ

TalentSnipe
Ур чадвар бол таны нэрийн хуудас
Бидний түүх
ЯАГААД БИДНИЙГ СОНГОХ ВЭ?
TalentSnipe-ийг үүсгэн байгуулах санаа 2022 оны жавартай хаврын нэгэн өдөр оройн зоогны ширээний ард төрсөн юм. Энэ санаа бол ажил хайгчид болон ажил олгогчдын мэдээллийг илүү тэнцвэртэй хуваарилах санаа байлаа.
TalentSnipe нь ажил олгогч компаниудад дэвшилтэт технологийг ашиглан ур чадварт суурилсан сонгон шалгаруулалт хийх арга барилыг санал болгодог. Манай платформ таны сонгон шалгаруулах стратегийг сайжруулж, идэвхгүй нуугдмал байгаа кандидатуудыг нээн илрүүлэх боломжийг танд олгож, янз бүрийн ур чадвартай мэргэжилтнүүдээс шударгаар, ялгаваргүй олж авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. TalentSnipe-ийг ашигласнаар та ажилд авах үйл явцаа хялбарчлан, хамт олныхоо үр бүтээмжийг нэмэгдүүлж, хүчин чадлаа илүү зохистой хуваарилах боломжтой.
Бидний эрхэм зорилго
БҮГДИЙГ ХАМРУУЛАХ
ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮНДЭТГЭХ
ИДЭВХГҮЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ
Алфред Адлерийн хэлснээр бид муу ажилтан эсвэл муу компани гэж байдаггүй гэж үздэг, гагцхүү буруу газраа байгаа хүн л гэж байдаг. Бидний эрхэм эрхэм зорилго юу вэ? Ажлын байр, ажил олгогчийн төгс тохирлыг бий болгох.
TalentSnipe нь ажил горилогчид болон ажил олгогчдод тулгардаг уламжлалт саад бэрхшээлүүдийг эвдэж, хувийн мэдээллийг хүндэтгэсэн, ялгаварлан гадуурхалтгүй шийдвэр гаргалтыг дэмжих шинэ соёлыг дэлгэрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр ажил эрхлэлтийг цоо шинэ түвшинд хүргэж хүн бүрт хүртээмжтэй, цаг хугацаа, хүч хөдөлмөр хэмнэнэ гэж итгэж байгаа юм.
Ажлын байрны уламжлалт сонгон шалгаруулалт нь зөвхөн идэвхитэй ажил горилогчдод нээлттэй байдаг байсан бол бид идэвхгүй ажил горилогчдыг ч мөн татдагаараа онцлог юм. Ингэснээр ажил горилогчдод одоогийн ажлын байраа эрсдэлд оруулалгүйгээр боломжоо эрэлхийлэх, ажил олгогчдод чадварлаг боловсон хүчнийг нээн илрүүлж, санал тавих боломжийг бүрдүүлж байгаа юм.
Компанийн мэдээлэл
Компанийн нэр
Байршил
Байгуулагдсан огноо
Төлсөн хөрөнгө
Бизнесийн танилцуулга
Гүйцэтгэх Захирал
Компанийн вэбсайт
TalentSnipe G.K.
〒106-0032 Токио, Роппонги 7-18-6, Roppongi Grandool 4F
2023 оны 8 сар
JPY 100,000
TalentSnipe G.K. нь хүний нөөцийн сонгон шалгаруулалтын чиглэлээр мэргэшсэн технологийн компани бөгөөд хувийн мэдээллийн аюулгүй байдлыг чухалчлан авч үздэг. Бид өгөгдлийг боловсруулан, ажил олгогчид болон ажил горилогчдыг холбох гүүр нь болж ажилладаг. Мөн бид хэрэглэгчидээ оноогоор урамшуулах систем нэвтрүүлсэн бөгөөд хувь хүн бүр танил талаа ажилд оруулан оноо цуглуулах боломжтой. Технологийн инновацийг ашиглан бид идэвхгүй нэр дэвшигчдийг платформдоо татаж, дэлхийд үнэлэгдэх ур чадварыг олох стратегийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгч байна.
Цэмбэлийн Амарсанаа — Монголын хамгийн том Хүний нөөцийн компани болох SCC компанийн үүсгэн байгуулагч, Япон дахь Gobi Group K.K. (gobigroup.jp)-ийн үүсгэн байгуулагч. Тэрээр хүний нөөцийн рекрүтинг, хүний нөөцийн стратеги боловсруулах чиглэлээр туршлагатай, хувийн мэдээллийг хамгаалахад чиглэсэн шинэлэг санаануудаараа танигдсэн нэгэн. LinkedIn хаягаар холбогдоно уу: linkedin.com/in/amart
Манай багтай танилцаарай
Passionate
Motivational
Creative
Visionary

Ts.Amarsanaa
Гүйцэтгэх Захирал / хамтран үүсгэн байгуулагч

M.Munkhbilguun
Технологи Хариуцсан Захирал / Хамтран үүсгэн байгуулагч

G.Enkhjin
Удирдах Захирал

S.Binderiya
Загварын албаны дарга

G.Khaliun
Программ Хангамжийн Инженер

K.Takashi
Чанарын Зөвлөх