company_background
company_logo

Teso Group

Групп компани

Компанийн мэдээлэл

Компанийн дэлгэрэнгүй

ТЭСО Групп нь 2003 онд байгуулагдсанаас хойш өдгөө хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр салбар бүрдээ манлайлагч 26 салбар компани, 2000 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж, тогтвортой хөгжлийг эрхэмлэн, хамтын үнэ цэнээр дэлхийд түүчээлэх үндэсний баялаг бүтээгч болох эрхэм зорилготой ажиллаж байна. ТЭСО Группийн үйл ажиллагаа нь ТЭСО Фүүдс, ТЭСО Пропертис, ТЭСО Инвестмэнт, Тэсо Индастриал Парк гэсэн үндсэн 4 чиглэлд хуваагдан Дэлхийд өрсөлдөх Монгол компанийг бий болгох алсын хараанд тэмүүлэн алхам алхамаар урагшилж байна. ТЭСО Фүүдс компанид харьяалагдах хүнсний 8 салбар компаниуд нь сэргээгдэх түүхий эдээр инноваци шингээн баяжуулсан эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчийн нэн тэргүүний сонголт байж, тогтвортой хөгжилд түүчээлэхээр зорьж байна. ТЭСО Пропертис компани нь “Хүн төвт” төлөвлөлтийг эрхэмлэн гэр бүл, хувь хүнд тав тухтай амьдралын хэв маягийг бүрдүүлэн, амьдралд үнэ цэнэ нэмэгдүүлэхийг зорилгоо болгон өнөөдрийн байдлаар 7 төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд Хүүхдэд ээлтэй төлөвлөлт бүхий өндөр зэрэглэлийн “Sky Garden Residence” төсөл Гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэгч “Palm Springs resort and villa” хувийн орон сууцны хотхон “New Luxury” концепт бүхий бизнес зэрэглэлийн “ALPHA ZONE” хотхон болон бусад үл хөдлөх, хөрөнгө оруулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. ТЭСО Инвестмэнт компани нь Монгол улсын эдийн засаг, хэрэглэгчийн эрүүл, аюулгүй амьдралын нөхцөлийг сайжруулах тэнцвэртэй бизнесүүдийг хөгжүүлэх, хөрөнгө оруулах, шинэ төслүүдийг санаачлан хэрэгжүүлж 11 салбар компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна. ТЭСО Индастриал парк нь алсын хараа үнэт зүйл дээрээ тулгуурлан аж үйлдвэржилтийн шинэ үеийн давлагаанд нэгдэж, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр импортыг орлох, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц “ЕВРО” стандартын үйлдвэрүүдийг байгуулж байна. Хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилтнуудад зориулсан дараах ОНЦЛОХ ХӨНГӨЛӨЛТ, ХАНГАМЖУУД байдаг. ЗӨВ ХУРИМТЛАЛ - Та зөв хуримтлалын санд элссэнээр сар бүр гарт олгох цалингаасаа 3%-г өөрийн тань нэр дээр нээж өгсөн нэрийн дансанд хуримтлуулах бөгөөд байгууллагаас мөн адил хэмжээгээр буюу 3%-г дахин нэмж таны хуримтлалын дансанд байршуулна. Жилд 1 удаа нийт хуримтлуулсан дүнд хүүгийн өгөөж банкны жишгээр тооцож таны хуримтлалд хийнэ. ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ - Тэсо группийн ажилтнуудад зориулсан төв оффистой ойрхон Зөв багачууд цэцэрлэгт хүүхдээ үнэ төлбөргүй хамруулах боломжоор хангана. БАЙРНЫ ХӨНГӨЛӨЛТ - Тэсо групп нь барилга, дэд бүтцийн салбарт өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үндсэн ажилтнуудад зориулсан байрны хөнгөлөлтүүдийг үзүүлдэг.

Teso Group logo

Teso Group

AI Хөгжүүлэгч - Технологи Хөгжүүлэлтийн Алба

  • Ulaanbaatar, Mongolia
  • Full-time
  • 3,000,000₮ - 3,500,000₮ (сарын, тохиролцох боломжтой)