Лүүк Монголия ХХК
Sales Department Manager - Худалдаа Борлуулалт
- Ulaanbaatar, Mongolia
- Full-time
- 2,500,000₮ - 3,000,000₮ (сарын, тохиролцох боломжтой)


Групп компани
Компанийн мэдээлэл
Улаанбаатар, Монгол улс
51-200
https://www.lookmongolia.com/
Компанийн дэлгэрэнгүй
Лүүк Монголиа ХХК нь 2005 онд байгуулагдсан бөгөөд аялал жуулчлал, боловсрол, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, гадаад харилцаа, худалдаа үйлчилгээ зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын тэргүүлэгч байгууллагуудын нэг юм. Компанийн үйл ажиллагаа нь тасралтгүй өргөжин хөгжиж, инноваци, тогтвортой хөгжил, хүний нөөцийн хөгжлийг эрхэмлэн ажилладаг. Бид харилцагч, ажилтан, хамтрагч байгууллагуудаа эрхэмлэдэг үнэт зүйлс дээр суурилан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд өнөөдөр 200 гаруй ажилтантайгаар Монгол Улсын эдийн засгийн олон салбарт амжилттай үйл ажиллагаа эрхэлж байна. Манай хамгийн шинэ төслүүдийн нэг болох "Outdoor World" нь аялал, амралт, гадаа хэрэглээний бүтээгдэхүүн болон олон улсын брэндүүдийг нэг дор төвлөрүүлсэн худалдааны цогц төв бөгөөд хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн үйлчилгээг хүргэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Хэрэв та өсөн дэвжих боломжтой, тогтвортой бөгөөд эерэг байгууллагын соёлтой компанид ажиллахыг хүсэж байвал Лүүк Монголиа ХХК-ийн хамт олонтой нэгдэхийг урьж байна. Алсын хараа Монгол Улсыг тогтвортой аялал жуулчлалын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, байгаль хамгаалал, соёлын өвийг хадгалах үйлсэд бодит хувь нэмэр оруулсан, олон улсын стандартад нийцсэн тэргүүлэгч байгууллага болох. Эрхэм зорилго Ажилчдын гүнзгий мэдлэг, туршлагад тулгуурлан, тээвэр, зочид буудал, газар нутгийн үзэсгэлэнт газруудтай хамтран, харилцагчдад онцгой, гэнэтийн сэтгэгдэл төрүүлсэн үйлчилгээг хүргэх. Мөн байгаль орчноо хамгаалж, нүүдэлчдийн соёлыг дээдлэн хөгжүүлэх замаар нийгмийн хариуцлагаа биелүүлэх. Байгууллагын уриа "People First, Excellence Always." Үнэт зүйлс Хүнийг тэргүүнд тавих (People First): Харилцагч, түнш, ажилтны хэрэгцээг нэн тэргүүнд тавьж, хамтын амжилт, аз жаргалыг бий болгох. Төгс төгөлдөр байдлыг эрхэмлэх (Pursue Excellence): Бүтээгдэхүүн, үйлчилгээний жижиг нарийн ширийг анхаарч, хүлээгдэж буй зүйлээс илүүг санал болгох. Суралцагч байгууллага (Learning Organization): Ажилчдынхаа чадавхыг тасралтгүй хөгжүүлж, инновац, өсөлтийн соёлыг дэмжих. Тогтвортой байдал (Sustainable Practices): Тэрэлж, Алтайн баруун бүс нутагт хэрэгжүүлж буй ойн нөхөн сэргээлт, зэрлэг ан амьтдыг хамгаалах төслүүдээр дамжуулан хүрээлэн буй орчин, нүүдэлчдийн өвийг хамгаалах. Салбар 1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ 2. Худалдаа борлуулалт, маркетинг 3. Тээвэр, Агуулах
Лүүк Монголия ХХК
Sales Department Manager - Худалдаа Борлуулалт