logoTalentSnipe
  • Ажлын байр
  • Компаниуд
  • Орлогожуулалт
Монгол

Хүний нөөцийн зах зээлд юу болж байгааг мэдэхэд бэлэн үү?

logoTalentSnipe
  • Боломжууд
  • Ажлын байр
  • Компаниуд
  • Ажилд авах
  • Компаниа жагсаах
  • Ажил горилогч хайх
  • Бидний тухай
  • Манай компани
  • Блогууд

© 2026 TalentSnipe ХХК®

Нууцлалын бодлогоНөхцөл, болзолТусламж
Монгол
company_background
company_logo

Yavuu-Impex

HVAC

Компанийн мэдээлэл

  • Улаанбаатар, Монгол улс

  • 11-50

  • www.yavuu-impex.mn

Компанийн дэлгэрэнгүй

Манай компани нь 2000 онд “Орчин үеийн халаалт, агаар сэлгэлт, кондиционерын систем”-ийн тоног төхөөрөмж, түүний дагалдах сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт, угсралт, засвар үйлчилгээ, ашиглалт гэсэн цогц үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Өнөөг хүртэл салбартаа анхдагч байж үйл ажиллагаандаа орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, хөгжин дэвшиж буй эх орныхоо их бүтээн байгуулалтад тэр дундаа барилгын салбарт өөрийн гэсэн үнэтэй хувь нэмрийг оруулсаар байна. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн техник технологиор үйлдвэрлэгдсэн, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, өндөр хүчин чадалтай, бүрэн автомат, ухаалаг ажиллагаатай, орчин үеийн өнгө үзэмж дизайн бүхий боловсронгуй тоног төхөөрөмжүүдийг дэлхийд нэртэй үйлдвэрлэгчдээс эх орныхоо зах зээлд албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна. Үүнд: Америкийн Daikin-McQuay, York, Multistack, Хятад улсын Gree, Чех улсын Ремак, 2VV, Польш улсын Flowair компани гэх мэт. Манай мэргэжлийн, дадлага туршлагатай боловсон хүчин хэрэглэгчийн санал хүсэлтийн дагуу зураг төсөл боловсруулан, барилгын хөргөлт, халаалт, агааржуулалтын системийг иж бүрнээр нь нийлүүлж, угсарч суурилуулж түлхүүр гардуулах нөхцлөөр ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөх үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн бид нийлүүлсэн тоног төхөөрөмж, гүйцэтгэсэн ажилдаа чанарын баталгаа гаргаж өгч мөн баталгаат хугацааны дараах үйлчилгээг "Ашиглалтын гэрээ" байгуулж үзүүлдэг онцлогтой. Энэ хугацаанд манай байгууллага нь техник технологи, үйлдвэрлэл үйлчилгээгээ улам бүр өргөтгөн шинэчилж, улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй барилгын халаалт, хөргөлт, агааржуулалтын томоохон төслүүд болох Оюу Толгой, Таван толгой, Эрдэнэт Үйлдвэр, Эм Си Эс Проперти, Эн Си Ди групп, АПУ, ТЭСО, Макс өргөө гэх мэт компаниудтай амжилттай ажиллаж харилцагч хэрэглэгчдийнхээ итгэлийг даан Монгол улсын өнөөгийн барилгын салбарт өөрийн гэсэн тодорхой байр суурьтай болсон. Цаашид бид харилцагчдынхаа санал, хүсэлт шаардлагад нийцүүлэн, улам чанартай ажил үйлчилгээг хүргэх зорилгоор та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.

No data
Энэ компани одоогоор ажлын байр нийтлээгүй байна. Дараа дахин шалгана уу!