.jpeg&w=3840&q=90&dpl=dpl_73VN4ZGMR5wQdafJgN1ZEdiSorBC)

Түшиг Престиж
Гоо сайхны бүтээгдэхүүн
Компанийн мэдээлэл
Улаанбаатар, Монгол улс
51-200
Компанийн дэлгэрэнгүй
1990 оноос хойш 30 гаруй жилийн хугацаанд "Түшиг" ХХК нь гадаад, дотоод худалдаа болон бүтээн байгуулалтын үйл ажиллагааг тасралтгүй идэвхтэй явуулсаар ирсэн. Одоогоор гоо сайхан бэлэн хувцасны жижиглэн худалдаа, үйлчилгээ, их дэлгүүр болон үл хөдлөх хөрөнгө түрээсийн арваад салбар компаниас бүрдэх "Түшиг" Групп болон өргөжин ажиллаж байна. "Түшиг" Группт нийтдээ 500 орчим ажилтан ажиллагсадтай. "Түшиг" Группийн худалдааны төв "Улаанбаатар Их Дэлгүүр" ХХК нь нийслэлийн нүүр царай, өнгө төрхийг нэмэн, өдгөө олны талархалыг хүлээсэн хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн үйлчлүүлэх дуртай төв болж чадсан. Мөн группийн салбар "Түшиг Престиж" ХХК, "Түшиг Фэйшн" ХХК нь дэлхийн алдартай, нэр хүндтэй брендийн бараа бүтээгдэхүүнийг эх орондоо албан ёсны эрхтэйгээр оруулж, хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаж байна. Эдгээрээс онцлон дурдвал: CHANEL, LANCOME, ARMANI BEAUTY, YSL BEAUTY, CLARINS, ESTEE LAUDER, CLINIQUE, GUCCI, HUGO BOSS, CACHAREL зэрэг үнэртэн гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн. Бэлэн хувцасны TOMMY HILFIGER, CALVIN KLEIN болон SKECHERS нэрийн өдөр тутмын спорт гутал зэрэг хүний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнүүд цөм бүрэн худалдаалагдаж байна.