


Жижиглэн худалдаа
Компанийн мэдээлэл
Улаанбаатар, Монгол улс
1-10
narangroup.mn
Компанийн дэлгэрэнгүй
SPAR Mongolia нь дэлхийн хамгийн том супермаркетын сүлжээнүүдийн нэг болох SPAR International-ийн Монгол дахь албан ёсны франчайз бөгөөд Naran Group-ийн хэрэгжүүлж буй стратегийн төсөл юм. 1932 онд Нидерланд улсад үүсгэн байгуулагдсан SPAR нь өнөөдөр дэлхийн 48 улсад 13,900 гаруй дэлгүүртэй, өдөр бүр сая сая хэрэглэгчдэд үйлчилдэг олон улсын жижиглэн худалдааны сүлжээ юм. SPAR Mongolia-ийн зорилго нь олон улсын жижиглэн худалдааны шилдэг туршлага, орчин үеийн супермаркетын стандартыг Монголын зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчдэд шинэлэг, тав тухтай, чанартай худалдан авалтын орчныг бүрдүүлэхэд оршино. Бид дараах үндсэн зарчмуудыг эрхэмлэн ажилладаг. Шинэхэн, чанартай бүтээгдэхүүн Олон улсын үйлчилгээний стандарт Өдөр тутмын өргөн сонголт Өрсөлдөхүйц үнэ Найдвартай, ил тод үйл ажиллагаа Хэрэглэгч төвтэй үйлчилгээ