company_background
company_logo

Сүү ХК

Сүүн бүтээгдэхүүн

Компанийн мэдээлэл

Компанийн дэлгэрэнгүй

Орчин үед сүү, сүүн бүтээгдэхүүн хүнс тэжээлийн голлох бүтээгдэхүүн болж, нэг хүн амд ноогдох сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нь улс орны үндэсний хөгжлийн түвшний чухал үзүүлэлтүүдийн нэг болжээ. Монгол улсын ууган үйлдвэр СҮҮ ХК нь 68 дахь жилдээ нийслэлийнхээ төдийгүй хөдөө орон нутгийн хэрэглэгччиддээ зориулан экологийн цэвэр бүтэгдэхүүнээ өргөн барьж байна. Хэрэглэгчид маань бүх насны хүмүүс байдаг тул тэднийхээ онцлог, амьдралын хэв маягт нийцүлэн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, баяжуулан ажиллахыг бид чухалчилдаг. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангахын тулд бид монгол үнээний цэвэр сүүг орчин үеийн техник технологиор боловсруулж, байгаль орчинд ээлтэй сав боодол ашиглан үйлдвэрлэлээ явуулж байна. Ард иргэдээ чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан, монгол үнээний шимт сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахын тулд бид хариуцлага ухамсарлан, Монгол улсын нийт 5 аймгийн газар нутгаас, жилийн дөрвөн улиралд, цаг агаарын хүнд хэцүү ямар ч нөхцөлд 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгчийнхээ хотноос сүүгээ шинээр нь татан авч, мандах нартай уралдан тээвэрлэж, эрүүл аюулгүй экологийн бүтээгдэхүүнийг 24 цаг зогсолтгүй үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, хүнс үйлдвэрлэлийн салбартаа манлайлан ажиллаж байна.

Сүү ХК logo

Сүү ХК

Хүний Нөөцийн Албаны Дарга - Хүний Нөөцийн Алба

  • Ulaanbaatar, Mongolia
  • Full-time
  • 5,000,000₮ - 6,000,000₮ (сарын, тохиролцох боломжтой)