logoTalentSnipe
  • Ажлын байр
  • Компаниуд
  • Орлогожуулалт
Монгол

Хүний нөөцийн зах зээлд юу болж байгааг мэдэхэд бэлэн үү?

logoTalentSnipe
  • Боломжууд
  • Ажлын байр
  • Компаниуд
  • Ажилд авах
  • Компаниа жагсаах
  • Ажил горилогч хайх
  • Бидний тухай
  • Манай компани
  • Блогууд

© 2026 TalentSnipe ХХК®

Нууцлалын бодлогоНөхцөл, болзолТусламж
Монгол
company

Minii Delguur

Фронтенд хөгжүүлэгч

Энэ зарыг орчуулсан байна

Нийтлэгдсэн огноо 2026.05.20


  • Цалингийн хүрээ

    3,000,000₮ - 4,000,000₮ (сарын, тохиролцох боломжтой)

  • Ажлын төрөл

    Бүтэн цагийн

  • Өргөдөл гаргагчдыг хүлээн авна

    Монгол улс

  • Байршил

    Улаанбаатар, Монгол улс


  • Шаардлагатай ур чадварууд

    Мобайл апп хөгжүүлэлт - 3 жилUI/UX дизайн - 3 жилReact.js - 3 жил
  • Шаардлагатай хэл

    Англи - Бүрэн мэргэжлийн мэдлэгтэй

Ажлын байрны дэлгэрэнгүй

  • Хэрэглэгчдэд зориулсан мобайл апп, 
  • дотоод үйл ажиллагааны мобайл апп, 
  • корпорат вэбсайт

 гэсэн гурван бүтээгдэхүүний хэрэглэгчийн туршлагыг — дизайнаас эхлээд хэрэгжүүлэлт хүртэл — бүхэлд нь хариуцах. Хэрэглэгчийн судалгаанаас wireframe, prototype, эцсийн UI хүртэл боловсруулж, тэр дизайнаа өөрийн гараар React Native болон вэб дээр амилуулна.

 

Өдөр тутмын үндсэн үүрэг

Дизайн талаас:

  • Шинэ функцэд зориулж wireframe, prototype, эцсийн UI дизайн боловсруулах (Figma)
  • Дизайн систем (компонент, өнгө, фонт, spacing) бий болгож, тогтмол шинэчлэх
  • Хэрэглэгчийн жим (user flow)-ыг бүтээгдэхүүний багтай хамтран зурах
  • Хэрэглэгчийн судалгаа, тестийн үр дүнгээс суралцаж дизайныг сайжруулах
  • Бренд айдентитийг бүх platform дээр нэгдмэл байлгах

Хөгжүүлэлт талаас:

  • React Native ашиглан хоёр өөр зориулалттай мобайл апп (хэрэглэгчийн B2C апп болон ажилтны дотоод апп)-ыг хөгжүүлэх
  • Корпорат вэбсайтын фронтенд функцийг бичих, шинэчлэх
  • Өөрийн дизайныг pixel-perfect хэлбэрээр код болгон хувиргах
  • Бэкенд багтай API интеграц хийх, гүйцэтгэлийн оновчлол хийх
  • Кодын ревью, шинэ функцийн техникийн шийдэл боловсруулах
  • Алдаа дутагдлыг шуурхай засварлах

 

Бүтээгдэхүүний хүрээ

  • Хэрэглэгчийн мобайл апп: Хүргэлт, авч явах захиалга, лояалти хөтөлбөртэй B2C апп — олон мянган хэрэглэгчдэд хүрэх боломжтой
  • Дотоод ажилтны апп: Барааны хүлээн авалт, нөөц, цаг бүртгэл, цалинг нэгтгэсэн ажилтны зориулсан апп — өргөн салбарын сүлжээний өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих
  • Корпорат вэбсайт: Брэндийн нүүр царай болсон вэб платформ

 

Танд санал болгох боломжууд

  • Дизайн + код — хоёр салаа ур чадвараа нэг рольд — Дизайнаа өөрөө бодож, өөрөө хэрэгжүүлэх ховор боломж. Дизайнер-хөгжүүлэгч хоёрын хооронд алдагддаг мэдээллийн зүүлт байхгүй.
  • Бодит хэрэглэгчтэй, бодит хэмжээтэй бүтээгдэхүүн — 80+ салбартай, 1000+ ажилтантай сүлжээний өсөлтийг хөтлөх бүтээгдэхүүн дээр ажиллана. Шийдвэр бүр өдөр бүр хэдэн арван мянган хүнд нөлөөлнө.
  • Шинэ бүтээгдэхүүний эхэн үеийн оролцоо — Тэргүүлэх бүтээгдэхүүн нь эхний хувилбараасаа өргөжиж буй үе шатанд байгаа. 
  • Орчин үеийн tech stack — React Native, TypeScript, Figma, орчин үеийн CI/CD
  • AI-first ажлын орчин — Claude Code болон бусад агент хэрэгслүүд өдөр тутмын хөгжүүлэлт болон дизайны салшгүй хэсэг. Үр ашгийн босгыг өндөрт тавьдаг баг.
  • Шууд хариуцлага — Олон шат дамжлагагүй, шийдвэр гарах хурдтай, бий болгож буй зүйлийнхээ үр дүнг шууд харна
  • Мэргэжлийн хөгжил — Гадаад сургалт, гэрчилгээжүүлэлт, дизайн конференцэд оролцох дэмжлэг
  • Тогтвортой нөхцөл — Өрсөлдөхүйц цалин, сургалтын цалингийн урамшуулал

Холбоотой ажлын байрууд

TML LLC logo

TML LLC

Туслах Ажилтан

  • Хан-Уул дүүрэг, 15-р хороо Гэгээнтэн цогцолбор Гэгээнтэн оффис, 11 давхар, Улаанбаатар, Монгол улс
  • Бүтэн цагийн
  • 1,800,000₮ - 2,100,000₮ (сарын, тохиролцох боломжтой)
Хариуцлагатай - 0 жилЦагтаа - 0 жилЭлдэв Муу Зуршилгүй - 0 жилМонгол
Толиман ХХК logo

Толиман ХХК

Захирлын Туслах

  • Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол /13335/ Энхтайваны өргөн чөлөө 39, Улаанбаатар, Монгол улс
  • Бүтэн цагийн, Урт хугацааны гэрээ
  • 2,000,000₮ - 2,500,000₮ (сарын, тохиролцох боломжтой)
Бичиг баримт - 0 жилЦагийн менежмент - 0 жилХувийн зохион байгуулалт - 0 жилАнгли
Говь ХХК logo

Говь ХХК

Оёдолчин - Этектик Хадагч

  • Монгол, Хан-Уул дүүрэг, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Улаанбаатар, Монгол улс
  • Бүтэн цагийн
  • 1,800,000₮ - 2,100,000₮ (сарын)
Багийн ажил - 1 жилХарилцааны ур чадвар - 1 жилБүтээлч байдал - 1 жилМонгол
Говь ХХК logo

Говь ХХК

Туслах Ажилтан /гадна дотор Засал, Засвар/

  • Монгол, Хан-Уул дүүрэг, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Улаанбаатар, Монгол улс
  • Бүтэн цагийн
  • 1,800,000₮ - 2,100,000₮ (сарын)
Барилга, байгууламжийн стандарт - 1 жилЗасвар үйлчилгээ - 0 жилНарийвчилсан - 0 жилМонгол