Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн төсөл, үйл ажиллагаанд шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн худалдан авалтыг төлөвлөх, зохион байгуулах;
- БНХАУ болон дотоодын нийлүүлэгчдийг судлах, сонгон шалгаруулах, харилцаа холбоо тогтоох;
- Хятад хэлээр нийлүүлэгчтэй харилцах, үнийн санал авах, бараа бүтээгдэхүүний мэдээлэл тодруулах;
- Нийлүүлэгчтэй үнэ, төлбөрийн нөхцөл, хүргэлтийн хугацаа болон бусад нөхцөлийг тохиролцож, гэрээ хэлцэл хийх;
- Худалдан авалтын үнийн судалгаа, харьцуулалт хийж, зардлыг оновчлох;
- Захиалга баталгаажуулах, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн явцад хяналт тавих;
- Бараа материалын чанар, тоо хэмжээ, техникийн үзүүлэлтийг захиалгатай тулган хянах;
- БНХАУ-аас Монгол Улс руу тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт болон нийлүүлэлтийн үйл явцтай уялдуулан ажиллах;
- Худалдан авалтын тайлан, бүртгэл хөтлөх, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах;
- Худалдан авалтын зардал, хугацаа, чанарын үзүүлэлтийг сайжруулах санал санаачилга гаргах
-
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бакалавр болон түүнээс дээш боловсролтой;
- Худалдан авалт, ханган нийлүүлэлт, гадаад худалдаа, логистикийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
Хятад хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай
- Хятад хэлээр нийлүүлэгчтэй бие даан харилцаж, хэлэлцээр хийх чадвартай;
- Англи хэлтэй бол давуу тал;
- Excel болон MS Office программуудыг ашиглах чадвартай;
- Үнийн судалгаа хийх, харьцуулах, дүн шинжилгээ хийх чадвартай;
- Хариуцлагатай, нягт нямбай, хурдтай ажиллах чадвартай;
- Хэлэлцээр хийх, харилцааны өндөр ур чадвартай;
- Багаар болон бие даан ажиллах чадвартай;
- Хятад Улсад бараа материал, тоног төхөөрөмжийн захиалга, худалдан авалт хийж байсан туршлагатай