Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Барилгын тэнхлэг, координат, өндөржилтийг зураг төслийн дагуу талбайд буулгах;
- Барилга угсралтын үе шат бүрд геодезийн хэмжилт, хяналт хийх;
- Суурь, багана, хана болон бусад бүтээцийн байрлал, түвшин, босоо байдлыг шалгах;
- Газар шороо, инженерийн шугам сүлжээ болон далд ажлын гүйцэтгэлийн хэмжилт хийх;
- Хэмжилтийн үр дүнг боловсруулж, гүйцэтгэлийн зураг болон холбогдох баримт бичгийг бүрдүүлэх;
- Илэрсэн зөрчил, хазайлтыг холбогдох инженер, удирдлагад мэдээлэх;
- Геодезийн багаж, тоног төхөөрөмжийг зөв ашиглаж, бүрэн бүтэн байдлыг хангах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Геодези, геодезийн инженер, геодези зураг зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Барилгын салбарт геодезийн инженерээр ажилласан туршлагатай;
- Барилгын зураг төсөл, норм, стандартын талаар мэдлэгтэй;
- AutoCAD болон геодезийн хэмжилтийн программ дээр ажиллах чадвартай;
- Хэмжилтийн тооцоо, боловсруулалт болон гүйцэтгэлийн зураг гаргах чадвартай;
- Ажлын хариуцлага, нягт нямбай байдал сайтай;
- Багаар ажиллах, талбайн инженерүүдтэй уялдаа холбоотой ажиллах чадвартай.