Ажлын зорилго
Байгууллагын өдөр тутмын санхүүгийн гүйлгээг үнэн зөв бүртгэх, төлбөр тооцоог цаг тухайд нь хийх, санхүүгийн баримт бичгийг хууль, дүрэм журмын дагуу хөтлөн явуулах.
Ажлын үндсэн үүрэг
- Өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээг бүртгэх.
- Харилцагч болон нийлүүлэгчдийн авлага, өглөгийн тооцоо нийлэх.
- Бэлэн мөнгө болон банкны гүйлгээг хянаж бүртгэх.
- Анхан шатны санхүүгийн баримт бүрдүүлэх, шалгах.
- НӨАТ-ын баримт, цахим төлбөрийн баримтыг бүртгэх.
- Цалин, татвар, нийгмийн даатгалтай холбоотой мэдээллийг бэлтгэх.
- Сар, улирал, жилийн санхүүгийн тайлан гаргахад шаардлагатай мэдээлэл боловсруулах.
- Санхүүгийн баримт материалыг архивлан хадгалах.
- Удирдлагаас өгсөн бусад санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиг үүргийг хэрэгжүүлэх.
Тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Санхүү, татварын хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй.
- Санхүүгийн программ (Diamond, Smart Logic, ERP зэрэг) болон Microsoft Excel дээр ажиллах чадвартай.
- Үнэнч шударга, хариуцлагатай, нягт нямбай.
- Багаар болон бие даан ажиллах чадвартай.
- Тайлан тооцоо боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай.
- Мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Давуу тал
- Excel-ийн ахисан түвшний мэдлэгтэй.
- Санхүүгийн тайлан гаргаж байсан туршлагатай.
- ERP болон нягтлан бодох бүртгэлийн программ дээр ажиллаж байсан туршлагатай.
- Харилцааны соёлтой, цагийн менежмент сайтай.