Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Зураг төсөл, техникийн шаардлагад нийцсэн материал сонгох
- Материалын марк, төрөл, үзүүлэлтийг шалгах
- Орлуулах материал ашиглах шаардлагатай үед техникийн үндэслэл гаргах
Материалын чанар, стандарт шалгах
- Материал нь MNS, ISO болон холбогдох стандарт, техникийн нөхцөлд нийцэж байгаа эсэхийг шалгах
- Орж ирсэн материалын чанарын баримт бичгийг бүрдүүлэх
Материал хүлээн авах, бүртгэх
- Барилгын талбайд ирсэн материалыг тоо хэмжээ, төрөл, чанараар нь шалгах
- Материал хүлээн авах акт, бүртгэл хөтлөх
- Гэмтэлтэй, стандартын шаардлага хангаагүй материалыг тусгаарлаж, холбогдох арга хэмжээ авах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын инженер, барилгын материалын инженер, материал судлал болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
- Материалын чанар, тоо хэмжээ, техникийн үзүүлэлтийг шалгах чадвартай.
- Ажлын тайлан, бүртгэл, акт болон техникийн баримт бичиг боловсруулах чадвартай.
- Excel, Word зэрэг оффисын хэрэглээний программуудыг ашиглах чадвартай.
- Тооцоо, дүн шинжилгээ хийх чадвартай.
- Зөрчил, доголдлыг илрүүлж, шийдвэрлэх санал гаргах чадвартай.
- Талбай дээр ажиллах, бусад инженер болон ажилтнуудтай уялдаа холбоотой ажиллах чадвартай.
- Мэргэшсэн бол давуу тал болно.