Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Салбар компанийн үйл ажиллагааны эрсдэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус дотоод шалгалт, аудит хийх
- Компанийн үйл ажиллагаанд учирч болзошгүй санхүүгийн, үйл ажиллагааны, хууль эрх зүйн, хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох, үнэлэх
- Компанийн хүрээнд батлагдсан хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хянаж, хаалт хийх.
- Алба салбаруудын дүрэм журмыг мөрдүүлэхэд хяналт тавьж ажиллах, Эрсдэлийг бууруулах хяналтын механизм, журам боловсруулах, хэрэгжилтийг хянах
- Бараа материалын хөдөлгөөн, хорогдол, хугацаа дуусалт, хаягдал-д хяналт тавих
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, эдийн засаг, дотоод аудит, чанарын удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Дотоод аудит, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын мэргэшүүлэх сургалт төгссөн бол давуу тал
- Дотоод хяналт, дотоод аудит, санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Санхүүгийн тайлан унших, дүн шинжилгээ хийх чадвартай
- Бизнес процессын зураглал гаргах, эрсдэлийн үнэлгээ хийх чадвартай