Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Салбарын баримт, гүйлгээ болон өдөр тутмын үйл ажиллагааны бүртгэлийг санхүүгийн системд тухай бүр үнэн зөв оруулах
- Харилцагч, бэлтгэн нийлүүлэгч, хувь хүний тооцооны үлдэгдлийг тусгах, тулгалт хийх, тооцоо нийлэх актаар баталгаажуулах
- Бараа материал, дотоод хөдөлгөөн, орлого/зарлагын анхан шатны баримтыг хянах, системд бүртгэх
- Салбарын өдөр тутмын баримт бичгийн бүрдлийг хангах, архивлах, тайлан мэдээг удирдлагад тайлагнах
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой (Санхүүгийн суурьтай байх)
- Санхүүгийн програм (MS Excel, Able, Magic, Dayansoft эсвэл ERP систем) дээр ажиллах чадвартай
- Анхан шатны болон тооцооны нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр [1-ээс дээш] жил ажилласан туршлагатай
- Тоон баримттай ажиллах, нягт нямбай, аналитик сэтгэлгээтэй
- Хариуцлагатай, цаг баримталдаг, нууцлал сахиж чаддаг байх